БНСУ-ын Элчин сайд Ким Жун Гү боломжит бүхий л байдлаар туслахаа илэрхийлэв

0

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабт хүрэлцэн ирлээ. Энэ үеэр тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазартай уулзаж, Улаанбаатар хотыг хамраад буй үерийн нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэв. Мөн үер усны хэцүү цаг үед шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд, дайчлагдан ажиллаж буй ажилтнууд болон цэргүүд, ард иргэдэд сэтгэлийн дэм өгч, хандив өргөх хүсэлтэйгээ уламжилж, Элчин сайдын яамны ажилтнуудынхаа чин сэтгэлийн хандивыг өгсөн юм. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг Солонгос Улсаас авах, Монголд амьдардаг, бизнес эрхэлдэг БНСУ-ын иргэдтэй уулзан, нөхцөл байдлыг тайлбарлаж, боломжтой бүхий л байдлаар тусалж, дэмжихээ онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар хоёр улс 30 гаруй жилийн хамтын ажиллагааны түүхтэй хийгээд үер усны энэ цаг үед сэтгэл зовнин ирж, уулзаж буй явдалд талархал илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *