Түрүү бөхөд 10.000 ам.доллар, үзүүр бөхөд 5.000 ам.доллар гардуулав

0

“Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас Үндэсний их баяр наадмын үзүүр, түрүү бөхийн шагналыг гардууллаа.

Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ арслан М.Бадарчид 10.000 ам.доллар, үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ гарди Ц.Бямба-Отгонд 5.000 ам.доллар тус бүр гардуулан өгөв.

Уг шагналыг “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, МУГЖ Л.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нарын хамт гардуулсан юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *