М.Мандхай: Хэмнэлтийн төсөв гэж нэрлээд байгаа ч яг хэмнэх ёстой зүйлсээ хэмнээгүй байна

0
М.Мандхай Парламент “Хүнсний хувьсгал” “Шинэ хоршоо” “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг эрчимжүүлнэ (1)


“Хэмнэлтийн төсөв гэж нэрлээд байгаа ч яг хэмнэх ёстой зүйлсээ хэмнээгүй байна. Тухайлбал, 2025 оны төсөвт тоног төхөөрөмж 817.5 тэрбум төгрөг тусгасан. Энэ нь өмнөх оноос 3.4 дахин өссөн. Их засвар 290.7 тэрбум төгрөг төгрөг. Хоёр дахин нэмэгдсэн байна” гэж УИХ-ын гишүүн М.Мандхай хэлэв. 

УИХ-ын гишүүн М.Мандхай:

-Цар тахлын үед ч дэлхий нийтийн дайн тулаан, худалдааны дайн гээд эдийн засаг хүнд байна гэдгийг ярьсаар ирсэн. Гэсэн ч төсвийн төлөвлөлтийг хийж байгаа баг хамт олныг чадавхтай гэж боддог. Төсвийн орлогоо яагаад үнэн зөвөөр тодорхойлдоггүй юм бэ гэдэг дээр эргэлзэж байна. Хэт өөдрөг төсөөлөл бий болгоод, зардлаа өндөр тавьчихдаг. Ингээд бодит байдал дээр хэрэгжээд эхлэхээр төсвийн алдагдалд хүрдэг. Нэгдсэн төсвийг үр дүнг харах юм бол 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай. Улсын төсөв 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Энэ нь засгийн газрын өрийг нэмэгдүүлдэг. Нүүрсний үнэ дахин ч буурахаар харагдаад байна. Хэмнэлтийн төсөв гэж нэрлээд байгаа ч яг хэмнэх ёстой зүйлсээ хэмнээгүй байна. Тухайлбал, 2025 оны төсөвт тоног төхөөрөмж 817.5 тэрбум төгрөг тусгасан. Энэ нь өмнөх оноос 3.4 дахин өссөн. Их засвар 290.7 тэрбум төгрөг төгрөг. Хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Бодит зардлаа хэмнээгүй байна гэв.   

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *