ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ҮЙЛДЭГДЭХЭД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР 3 БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД МЭДЭГДЭЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

0

Прокурорын байгууллага 2023 оны 7 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 343 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 2 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 3 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг устгалд оруулалгүй, борлуулсан гэх зөрчил гаргахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, давтан гаргахгүй байх талаар “М” ХХК-д мэдэгдэл бичсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *