Нийтийн тээврийн үйлчилгээний шинэ төлөвлөлтийг боловсруулав

0

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж буй. Тодруулбал, 2019 оноос хойш цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 46 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд зургаадугаар сард их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 20, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 10 буюу нийт 30 автобус орж ирээд байна.

Мөн 2024 онд Улаанбаатар хотын иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтэд нийцүүлэн үйлчилгээний хэвийн жигд ажиллагааг хангах төлөвлөлтийг боловсруулжээ. Тодруулбал, шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр 19 чиглэлийг шинээр нээх юм. Түүнчлэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ажлын өдөр 52 чиглэлд 166, амралтын өдөр 117 автобус нэмэх, иргэдийн санал хүсэлт, холбогдох судалгаанд үндэслэн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулан сунгана. Тэрчлэн улирлын чанартай үйлчилгээ үзүүлдэг зуслангийн үйлчилгээний “ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” болон шөнийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийг байнгын чиглэл болгохоор төлөвлөжээ. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот хүртэлх дөрвөн чиглэлд өдөр бүр 16 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *