ЖУРАМ: Товчоодоор нэвтэрсэн төлбөрөө тушаахгүй бол машины нэр шилжүүлэхгүй

0

Улаанбаатар хотыг тойрсон зургаан товчоо бүрэн цахимжиж, энэ оноос тээврийн хэрэгсэл хоёр секундэд нэвтрэх боломжтой болсон. Тодруулбал, зургаан төлбөр авах /товчоод/ цэгээр жолооч шууд саадгүй нэвтрэх ба авто машин эзэмшигчийн бүртгэл дээр төлбөрийн нэхэмжлэл үүсэх юм. Гэхдээ иргэд товчоодоор нэвтэрсэн буюу зам ашигласан төлбөрөө төлөхгүй байгаа учраас журамд өөрчлөлт оруулахаар болсон байна. Өөрчлөлтөөр, ирэх сарын 1-нээс нийслэлээс орж, гарч буй тээврийн хэрэгслүүд цахим төлбөрөө төлөхгүй оношилгоонд оруулахгүй, авто машины нэр шилжүүлэхгүй зэрэг арга хэмжээ авахаар болсныг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг хурдан шуурхай байлгах үүднээс цахимжуулсан. Гэвч цахим төлөлт өнөөдрийн байдлаар маш бага буюу 11 хувьтай байгаа учир дээрх арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.

Нийслэл рүү нэвтрэхэд цахим банканд бүртгэлтэй бол тухайн хүний данснаас төлбөрийг татан авна. Харин бүртгэлгүй бол smartcar.mn дээр нэхэмжлэх үүсгэнэ. Ингэснээр иргэн smartcar.mn-ий “Хот хоорондын зам ашигласны хураамж” хэсэгт нэвтэрч бүх банкны аппликэйшнээр эсвэл QR кодоор төлбөрөө өгдөг.

Товчоодоор нэвтрэхэд араах хоёр аргаар төлбөрөө цахимаар төлөх боломжтой:
Нэг:

1. Roadpay.mn сайтруу орно.

2. Улсын дугаараа оруулж, хайлт хийнэ.

3. Тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн регистрийн дугаарын сүүлийн дөрвөн орны тоог оруулна.

5. Товчоодоор нэвтэрсэн нэхэмжлэл, огноо, аль товчоогоор нэвтэрсэн мэдээлэл гарч ирнэ.

6. Төлөх эсвэл бүгдийг төлөх гэсэн сонголтоос сонгоно

7. Төлбөрийн сувгаа сонгож, гүйлгээ хийж баталгаажуулна.

Хоёр:

1. И-баримт аппликейшн рүүгээ орно.

2. Хялбар бүртгэл хэсгийг сонгож, тээврийн хэрэгслийн улсын дугаараа бүртгүүлнэ.

3. Цаашид таны товчоодоор нэвтэрсэн төлбөрийг НӨАТ-ын буцаан олголтоос суутгана

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *