Ө.Шижир: Тамхины хор хөнөөлийг бага дээр нь хязгаарлахгүй бол “Ниргэсэн хойно нь хашхирав”гэгч болно

УИХ-ын гишүүн О.Шижирээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийн талаар тодрууллаа. Уг хуулийг УИХ-ын гишүүн О. Номинчимэг, Ө. Шижир нарын
гишүүдтэй хамтран санаачилсан юм.
Тэрбээр энэ талаар “Энэ асуудлаар УИХ-аас байгуулсан Ажлын хэсэгт би байхгүй. Өөрийн үзэл
бодол, итгэл үнэмшлийн хүрээнд дэмжиж хамт өргөн барихаа О.Номинчимэг гишүүнд илэрхийлсэн
байгаа. Би тамхи хэрэглэдэггүй. Ойр дотнын, эргэн тойрны хүмүүс маань тамхины хэрэглээ маш
бага. Тийм учраас тамхи хэрэглэхийн эсрэг байр суурьтай байдаг. Зөвхөн уламжлалт тамхи ч биш,
сүүлд гарсан электрон тамхины хэрэглээг ч багасгах шаардлагатай.
Сүүлийн үед зарим фэйсбүүк пейжүүдээр “Янжуур тамхи нь электрон тамхинаас илүү хор хөнөөл
багатай” гэх мэт маш нарийн зохион байгуулалттай мэдээллүүд явж байна. Тийм учраас бага насны
хүүхдүүдийг энэ хорт зуршил руу оруулахгүй, хэрэглээг нь багасгахын тулд эртнээс хуулийн
зохицуулалт хийж хязгаарлахгүй бол болохгүй. Сингапур зэрэг Азийн олон оронд хориглож байна.
Бид ч гэсэн одооноос арга хэмжээ авахгүй бол “Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг шиг юм болно”
хэмээн байр сууриа илэрхийллээ.