Архангайн 100 жилд УИХ-ын дарга Г.Занданшатар, Хэнтийн 100 жилд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Төв аймгийн 100 жилд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсын төрийг төлөөлж оролцож байна

0

Өнөөдөр /2023.07.26/-өөс Архангай, Хэнтий, Завхан, Төв аймгуудын 100 жилийн ойн баяр наадамд эхэлж байна. Эдгээр аймгуудын 100 жилийн ойн наадамтай хамтатган хурдан морины “бүсийн уралдаан”-ыг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарсан.

Мөн наймдугаар сарын 01, 02-ны өдөр Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам Говь-Алтай аймагт болох юм.

Тэгвэл 100 жилийн ойгоо тэмдэглэж буй эдгээр аймгуудын баяр наадамд УИХ, Засгийн газрыг төлөөлж зарим албан тушаалтнууд оролцож байгаа аж. Тухайлбал, Архангай аймаг үүсгэн байгуулсны 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Г.Занданшатар, Хэнтий аймгийн 100 ойн баяр наадамд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Төв аймгийн 100 жилийн баяр наадамд Эдийн засаг, хөгжлийн сайд, Шадар сайд Ч.Хүрэлбаатар, Говь-Алтай аймгийн баяр наадамд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Монгол Улсын төрийг төлөөлж оролцохоор болжээ. 



About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *