Цагдаа иргэний биед халдаагүй, албан үүргээ гүйцэтгэсэн гэв

0

Цахим хуудаст нэгэн иргэн цагдаа иргэний биед халдаж, түлхэж машинд суулгалаа гэх камерын бичлэгийг нийтэлсэн. Энэ дагуу цагдаагийн алба шалгаж тус мэдээлэл үндэслэлгүй болохыг тогтоожээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 43 настай “Б” гэгч нь архидан согтуурч эхнэр, хүүхдээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлагын дагуу цагдаа албан үүргээ гүйцэтгэсэн байна.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр “Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Цагдаагийн албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд ажилласан болох нь энгэрийн камер, орчны хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон.

Цагдаагийн алба хаагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд хуульд заасан арга хэрэгслээр шаардлага тавих, шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэх эрх зүйн зохицуулалттай. Иймд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй алба хаагчдын хуулиар тогтоосон үйл ажиллагааг зориуд мушгин гуйвуулж, олон нийтийн цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байж, гэр бүлийн хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хамтран ажиллахыг хүсч байна” гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *