Архангай аймгийн 100 жилд УИХ-ын дарга Г.Занданшатар нар оролцож байна

0

Архангай аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулсан наадам өнөөдөр /2023.07.27/ эхэлж, хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэхүү түүхэн ойд УИХ-ын дарга Г.Занданшатар,  УИХ-ын дарга асан Г.Занданшатар,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асан Д.Ганхуяг нарын төр засгийн албанд алба хааж байгаа болон өмнө нь алба хашиж байсан хүмүүс оролцож буй юм.

Тэгш ойн баярт оролцож буй УИХ-ын дарга Г.Занданшатар архангайчуудад баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрбээр “Аугаа түүхт монголчуудын ариун гал голомтыг сахин суугаа алдар суут, авъяас билэгт Архангай аймгийн уугуул, суугуул ард иргэд ээ?. Эзэнт гүрний гал голомт эх түүхийн домогт нутаг,  Архангай аймгийнхаа нэгэн зууны түүхэн ойг тэмдэглэж, ус нутгийнхаа өгөөж баян уугуул суугуул түмнийхээ хөдөлмөр зүтгэл,  хөгжил дэвшил, ололт амжилтаараа бахархан баярлаж буй та бүхэндээ төрийн эр барих дээд байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндчилье.  Хөх тэнгэр хураа хайрлаж, хөрст дэлхий шимээ хүртээсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр төрийн далбаагаа мөнх хөх тэнгэрт мандааж, уртын сайхан дуугаараа уяхан замба тивийг уярааж, хуурын сайхан эгшгээрээ хөрст  дэлхийгээ баясгасан Монголт  түмний баяр наадам Архангай аймгийн 100 жиийн ой ёслол төгөлдөр цог жавхалантайгаар эхэлж байна.

Дэлхийд ганцхан Монгол наадам бол Монгол түмний Монгол хүний гурвалсан их баяр, хүн төрөлхтөний үнэт өв, Монгол төрийн ой санамж, Монгол үндэстний эв нэгдэл, монголчууд бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохуйн бтаалгаа юм.

Аймаг байгуулагдсаныхаа түүхт 100 жилийн ойг өргөн олон түмэн, ахан дүүсээрээ ёслол төгөлдөр тэмдэглэж, шинэ зууныхаа түүхийг амжилт бүтээл суу алдраар баяжуулж, элгэн садан энх амгалан эсэн жаргалтай байхын ерөөл хүсье.

Өндөр төрийн сүлд ивээж, өргөн түмний заяа түшиж Монгол Улс,  Архангай аймаг мандан бадрах болтугай. Баяр наадмаа өргөн түмнээрээ сайхан тэмдэглээрэй” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *