Бээжин чиглэлд тийзийн үнэ 770 мянгаас эхэлж байна

0

Хятад улс ирэх 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн гадаадаас ирж буй зорчигчдоос шинжилгээ авахгүй бөгөөд нэгдсэн хорио цээрийн дэглэмийг сулруулсан талаар мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор агаарын тээврийн авиа компаниуд Бээжин рүү долоо хоног тутамд үйлддэг байсан нислэгээ сэргээж байгаагаа мэдээлж эхэлжээ. Тодруулбал, “Air China” авиа компанийн хувьд Бээжин рүү нэгдүгээр сараас долоо хоног тутамд нислэг үйлдэх албан бус тов гаргасан байна.

Хилийн чанад дахь олон агаарын тээвэрлэгчид ийнхүү Хятад руу хийх шууд болон төлөвлөгөөт нислэгээ албан бусаар сэргээх талаар төлөвлөжээ. Гэхдээ одоогоор нислэгүүдийн тов эцэслэж гараагүй байна.

Эйрмаркет тасалбар захиалгын төвөөс тодруулахад “Нэгдсэн тов гараагүй ч Хятад агаарын хилээ нээж байгаа учир авиа компаниуд долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар мэдээлж байна.

Одоогоор долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв, Ням гаригуудад Улаанбаатар-Бээжин чиглэлд нислэгүүд хийгдэж байгаа.

МИАТ Бээжин чиглэлийн нислэгээ энэ сарын 30-нд сэргээхээр товлослн. Бээжин рүү нисэх нислэгийн тийзийн үнэ, хуваарьт өөрчлөлт орж магадгүй ч одоогоор нэг талдаа 770-798 мянга, хоёр талдаа 1,150,000-1,280,000 төгрөг. Харин Бээжин-Улаанбаатарын хувьд 1,050,000 төгрөгөөс эхэлж байна” гэлээ.

Бээжингээс гадна “Аэро Монголиа” компанийн хувьд Лхагва гариг бүр Хөх хот руу нислэг үйлдэж байгаа бол “Хүннү Эйр” компани Хятадын Харбин хот руу Бямба гариг бүр нисч байна.

Ямартай ч Хятад улс энэ сард агаарын хилээ нээж олон улсын зорчигч тээврийн тоог хянах арга хэмжээг цуцалж байгаад иргэдийн хүлээлт өндөр байна. Тиймээс долоо хоног тутамд нислэг үйлдэх авиа компаниуд нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Ирэх сард зарим авиа компаниуд долоо хоног 3-4 удаа шууд нислэг хийхээр төлөвлөж байгаагаа цахим хуудастаа мэдээлжээ.

Хамгийн сүүлийн нислэгийн төлөвлөгөөний дагуу ”Air china” компани 17 улсаас Бээжин рүү шууд үйлдэх олон улсын нислэгээ сэргээсэн байна. Цаашид Бээжин чиглэлийн олон улсын бусад нислэгийг ч дэс дарааллаар нь сэргээх аж. Зорчигчид нислэгийн дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн албан ёсны цахим хуудас эсвэл аппликэйшнээс нь авах боломжтой.

Нислэгийн бүх цагийг тухайн орон нутгийн цагаар тодорхойлох бөгөөд “+1” гэдэг нь дараагийн өдөр газардахыг зааж байгаа гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *