Булган-Такешикен чиглэлд маргаашаас автобус явна
Ховд аймгийн Булган сум БНХАУ-ын Такешикен чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ явж эхлэхээр болжээ.
Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэх гэж байгааг АТҮТ-өөс мэдээллээ.
Тус чиглэлд даваагаас баасан гарагт Ховд аймгийн цагаар 09.00 цагаас автобус хөдлөх юм байна.
Үнийн хувьд,
- Том хүн- 50 юань- 25 мянга
- Хүүхэд- -25 юань- 12 мянган төгрөгийн үнэтэй ажээ.
Маргааш буюу 25-ны өдрөөс эхлэн https://eticket.transdep.mn/ сайт болон өөрт ойр байрлах билетийн кассуудаас тасалбараа худалдан авч зорчих боломжтой.