Хүчтэй шуурганы улмаас хичээлийн байр, спорт заалны төмөр дээвэр хийсчээ

0

Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэдэг газарт наймдугаар сарын 13-ны 22:55 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурчээ. 

Шуурганы улмаас ЕБС-ийн хичээлийн байр, спорт заалны дээвэр нурсан, дээврийн төмөр салхинд хийссэн, хоёр гэр нурж,  дахин ашиглах боломжгүй болжээ.

Тус мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан баг 12:15 цагт очиж нөхцөл байдалтай танилцаж, хохирлыг тогтоож ажиллажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *