Ц.Гарамжав: Ц.Хуланд холбогдох хэргийг 1 захидал, 2 нэвтрүүлгээс болсон мэтээр мэдээлж байгаа нь бодит байдлыг төөрөгдүүлж байна
“Монполимет” компанийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав яруу найрагч Ц.Хулангийн шүүх хурал болоод X богдын тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
“Монполимет” компанийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав:
-Сүүлийн үед нэгэн үе Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Хулан гэдэг шүлэгч эмэгтэйн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд бичсэн гэх захидлыг тарааж, олны дунд элдвийн төөрөгдөл таамаглал үүсгэж байна.
Түүний хэргийг улсын нууцад хамаарах хэрэг гэсэн атал түүний өмгөөлөгч нь 1 захидал, 2 нэвтрүүлгээс болсон мэтээр мэдээлсэн нь хэргийн талаарх бодит байдлыг төөрөгдүүлж байгаа мэт харагдаж байна. Энэ нэвтрүүлгүүд анхлан ТВ9 телевизээр цацагдсан ба тус нэвтрүүлэг болон 1 захидлын талаар манай гэр бүл гомдол гаргаж байгаагүй. Гэтэл үүнийг бидэнтэй холбож, хамаатуулах гэж мушгин гуйвуулсан зохион байгуулалттай дайралтуудыг их явууллаа. Эдгээрт иргэн миний гэр бүлийн нэр хүндэд халдаад зогсохгүй, удам судрыг минь гутаан доромжилж, миний үүсгэн байгуулсан ААН-үүдийг байгаль, экологи сүйтгэж байгаа хэмээн шууд утгаар гүтгэжээ.
Зохиолч, шүлэгч хүн fact check хийлгүйгээр харгис сэтгэлгээтэй, илт худал зүйл зохиож, тараасан гэхэд итгэхэд бэрх байна. Энэ хэрэг улсын нууцад хамаарч байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад буй захидлыг өөрөө бичсэн эсэхийг ч бид мэдэхгүй. Шүүх хурлын үйл явцын талаар ил тод мэдээлэл өгөхийг би болон бусад олон иргэд хүлээсээр байна гэжээ.