Сангийн сайд асан Б.Болорыг хилээр гарахыг хориглох саналыг прокуророос шүүхэд хүргүүллээ

0

“Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн хувьчлал зэрэгтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байна.

Тус хэрэгт яллагдагчаар татагдаад буй Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлээд байгаа бол ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоныг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. Тэгвэл уг хэрэгт холбоотойгоор Сангийн сайд асан Б.Болорт мөн Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Ташрамд өгүүлэхэд, Сангийн сайд асан Б.Болор нь өдгөө Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Тус сургуулийн захирал Ж.Соронзон авлига албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд уг асуудалтай холбоотойгоор тэрбээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *