Монголыг таниулсан бичлэгийг нийт 9.2 сая хүн үзжээ
Дэлхийн алдартай контент бүтээгч, Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин энэ сарын 13-нд Монгол Улсад ирсэн. Тэрбээр олон улсын контент бүтээгчдийн Nas Summit арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахаар ирсэн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсыг таниулсан хоёр видео хийж, Nas Daily хуудсаараа түгээсэн юм.Эхний бичлэг болох “The country of woman”-ийг Фейсбүүк, Тикток, Ютүб, Инстаграм платформуудаар давхардсан тоогоор нийт 6,3 сая хүн үзжээ. Харин “Why Im related to Mongolians” бичлэгийг давхардсан тоогоор 2,9 сая хүн үзсэн байна.“Nas summit” арга хэмжээ наймдугаар сарын 19нд болох ба цахим ертөнцөд олон сая дагагчтай бусад контент бүтээгчид оролцож, туршлага хуваалцах аж.Бичлэгийг энд дарж үзнэ үү.