ХОМ: Ховдын Э.Болормаа хоёр тэрбумын хөрөнгөтэй
АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгоод байна. Энэ удаа Аймгийн засаг дарга нар 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг цувралаар хүргэе.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр
Тэрбээр жилийн 39 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 13 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. 110 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй. Мал аж ахуй, үнэт эдлэл, тээврийн хэрэгсэлгүй. 50 сая төгрөгийн газар, есөн сая төгрөгийн хадгаламж, 15 сая төгрөгийн авлага, 19 сая төгрөгийн зээлтэй гэжээ.
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал
Түүний жилийн орлого нь 46 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 32 сая төгрөг байна. 210 сая төгрөгийн үнэлгээтэй таван үл хөдлөх хөрөнгөтэй. Тээврийн хэрэгсэл байхгүй. 126 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 10 сая төгрөгийн газартай бол, 18 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. Мөн 12 сая төгрөгийн хадгаламжтай, 20 сая төгрөгийн авлагатай, 46 сая төгрөгийн зээлтэй байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
Р.Сэддорж жилийн 44 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 58 сая төгрөг байна. 827 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota, Land Cruiser- 200, Dodge, Nitrosx, Toyota, Land Cruiser 80 маркийн автомашинаа 180 сая төгрөгөөр үнэлжээ. 222 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. Мөн 116 сая төгрөгийн газартай бол 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна. 322 сая төгрөгийн хадгаламжтай бол 10 сая төгрөгийн авлагатай, 68 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж мэдүүлжээ. Мөн тэрбээр “Галтваань” ХХК, “Говь төрх” ХХК, “Тогоон төмөр цайз” ХХК-д хувь эзэмшдэг.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав
Түүний жилийн орлого нь 85 сая бол гэр бүлийн гишүүд нь 106 сая төгрөгийн орлоготой. 748 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 226 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Prius, Toyota Land Cruiser 200, Суудлын жижиг машин, Lexus LX 450 маркийн автомашинтай. 55 сая төгрөгийн газартай, 22 сая төгрөгийн хадгаламжтай бол 306 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж мэдүүлжээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат
Түүний жилийн орлого нь 42 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 23 сая төгрөг байна. 278 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван үл хөдлөх хөрөнгөтэй. 28 саяаар үнэлэгдэх нэг автомашинтай. 53 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 25 сая төгрөгийн газартай, 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 34 сая төгрөгийн хадгаламжтай, 24 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж
Н.Лхагвадоржийн жилийн орлого 49 сая, гэр бүлийнхээ гишүүдийн орлого 232 сая төгрөг байна. 850 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota Land Cruiser 200, Toyota, spacio загварын автомашинаа 115 сая төгрөгөөр үнэлжээ. 18 сая төгрөгийн мал аж эрхэлдэг. 100 сая төгрөгийн газартай бол 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 73 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар
Тэрбээр жилийн орлогоо 73 сая гэжээ. Харин гэр бүлийн гишүүд нь 37 сая төгрөгийн орлоготой. 82 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй бол Toyota Crown маркийн автомашинаа 30 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн 136 сая төгрөгийн мал аж ахуйтай, таван сая төгрөгийн газартай, гурван сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Найман сая төгрөгийн хадгаламжтай, 79 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд
Түүний жилийн орлого 59 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь 38 сая төгрөгийн орлоготой. 501 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван үл хөдлөх хөрөнгөтэй байна. Lexus, RX 350 маркийн автомашинаа 100 сая төгрөгөөр үнэлсэн бол 50 сая төгрөгийн газартай, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. 40 сая төгрөгийн хадгаламжтай, 141 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа
Э.Болормаагийн жилийн орлого нь 98 сая бол гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ. Хоёр тэрбумаар үнэлэгдэх таван үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газаргүй. 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 56 сая төгрөгийн хадгаламжтай, 40 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй бол 20 сая төгрөгийн авлагатай, нэг тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж мэдүүлжээ.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан
Тэрбээр жилийн 33 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 21сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. 356 сая төгрөгийн гурван үл хөдлөх хөрөнгөтэй. 225 сая төгрөгийн Toyota Land Cruiser 80, Toyota Land Cruiser 200, Toyota Crown маркийн автомашинтай байна. Мал аж ахуй, газар, хадгаламж, зээлгүй. 24 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 10 сая төгрөгийн авлагатай бол “Галт шагай” ХХК-ийг 100 эзэмшдэг.