Манай улсын эрчим хүчний аюулгүй байдлыг Ус, Нар, Салхины цахилгаанаар хангахад АНУ тусалж, Монголын Ардчиллыг бэхжүүлье гэж Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар ярьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын талаар олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна. Тухайлбал, Ройтерс агентлаг, “Монгол Улс газрын ховор элементийн чиглэлээр АНУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ” хэмээн мэдээлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
-МОНГОЛ, АМЕРИК ХОЁР АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ШИНЭ ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БАЙГАА БОЛ МАНАЙ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ АНУ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ-Сонирхуулахад,газрын ховор элемент нь цахилгаан автомашин, ухаалаг гар утас гээд дэвшилтэд технологийн гол түүхий эд юм. Харин АНУ-ын Геологийн албанаас гаргасан мэдээлэлд, “Монгол Улсын газрын ховор элементийн нөөц 31 сая тонн буюу дэлхийн нийт нөөцийн 16,7 хувь нь” гэж мэдээлж буй. Харин өмнө нь ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Герман, Япон, БНСУ /Умард Солонгос/ гэсэн улсуудад айлчлах үеэр “газрын ховор элементийн чиглэлд манайхтай хамтран ажиллая” гэдгээ эдгээр орнууд илэрхийлж байв.

Харин манай улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг дэмжих замаар ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ АНУ-ын тал Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр илэрхийлжээ.
Учир нь Цагаан ордны мэдээлэлд, “АНУ-ын зүгээс Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг дэмжих замаар ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв” гэжээ. Тодруулбал,манай улсад эрчим хүч, төмөр зам, шатахууны хувьд ОХУ-аас хамааралтай явж ирсэн ба “Оросын тагнуул Е.А.Симонов, гэргий Д.Сүхгэрэл нар нь монголын эрчим хүчний төслийг зогсоож, хорлон сүйтгэх ажил явуулж байсан” гэх мэдээлэл ч Германы Nosvox.com сайт дээр гарч байсан удаатай. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Нийтлэлийн эхэнд өгүүлсэн Ройтерс агентлагийн мэдээлэлд, “Монгол Улс ховор металл олборлох чиглэлээр АНУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вашингтон хотод айлчлах үеэрээ мэдэгдсэн ч АНУ, БНХАУ-ын хооронд “шинэ хүйтэн дайн” үүсэх нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг санууллаа” гэжээ.–АНУ-ЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ КОМПАНИУД ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА-Сэргээгдэх эрчим хүч гэдэгт “Усан цахилгаан станц”, “Нарны эрчим хүч”, “Салхины эрчим хүч”, “Газрын гүний дулааны энерги”, “Биомассын эрчим хүч” зэрэг багтдаг. Харин манай улсын сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг АНУ дэмжинэ гэдэг нь хоосон амлалт биш.Тодруулбал,Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын 75 гаруй хувь, нүүрстөрөгчийн давхар ислийн бараг 90 хувийг бүрдүүлж байгаа чулуужсан түлшнээс дэлхийн хараат байдлыг гаргах зорилготой АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний олон компаниуд энэ чиглэлд дэлхийд тэргүүлж байгаа юм.
Харин АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний шилдэг найман компанид, 1-д NextEra Energy, 2-д Green Mountain Energy, 3-д TPI Composites, 4-д Renewable Energy Croup, 5-д Clearway Energy, 6-д First Solar Inc, 7-д PlanEt, 8-д Tesla компаниуд багтдаг. Энэ утгаараа бид олон жил яригдаж буй “Эгийн гол”, “Эрдэнэбүрэн” зэрэг усан цахилгаан станцын төслүүдээ АНУ-ын компаниудтай хамтарч хэрэгжүүлэх боломж ч харагдаж байгаа юм. -АРДЧИЛЛАА БЭХЖҮҮЛЭЭРЭЙ ГЭЖ 25 САЯ АМ.ДОЛЛАР, ГАШИГТ БЭЛЭН БАЙГААРАЙ ГЭЖ 600 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ АНУ-ААС МОНГОЛД ҮЗҮҮЛЖЭЭ-Нөгөө талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг хийх асуудал яригдсанаас гадна өөр олон асуудал шийдэгдсэн байна.Тодруулбал,