Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Айбек Артыкбаевыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
Уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин Киргиз Улстай уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын зорилтын нэг болохыг тэмдэглээд, Элчин сайд А.Артыкбаевыг Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Талууд цаашид харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүнчлэн мал эмнэлэг, хорио, цээрийн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.
Элчин сайд А.Артыкбаев нь 2009 оноос хойш Киргизийн Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан бөгөөд 2021-2023 онд Гадаад хэргийн дэд сайдын албыг хашиж байсан юм.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Айбек Артыкбаевыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.