Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг IX/15-нд нээж амжихгүй
Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил 62 хувь, шинэ гүүрний ажил 98 хувьтай, инженерийн шугам сүлжээний ажил 90 хувьтай үргэлжилж байна. Шинэ гүүрийг нээсний дараагаар хуучин гүүрийг хүчитгэж шинэчилнэ.Тус гүүрийг наймдугаар сарын 15-нд нээхээр төлөвлөсөн боловч бороо орж, Туул голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор хугацаа алдсан гэдгийг хэлж байлаа. Мөн инженерийн шугам сүлжээний сувагчлал шаардлага хангахгүй байсан нь хүндрэл учруулжээ.