Суга таягтай ч далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөрт орших Хоргын тогооны оргилд гарчээ
Б.Түвшинбаяр нь 2006 онд барилгын хананд дарагдан нурууны хүнд бэртэлд орсноос хойш 17 жил суга таягтай явдаг болсон ч сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр, итгэл найдвараа тээн далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөрт орших Хоргын тогооны оргилд ангийн найз нөхдийн хамт гарч чадсан байна.
Дорнод аймгийн Чойбалсан сумын 8-н жилийн сургуулийг 1988 онд төгссөн төгсөгчид “Дурсамж 35жил” уулзалтаа УБ хотноо зохион байгуулж, Элсэн тасархай, Хархорин, Тайхар чулуу, Тамирын гол, Чулуутын хавцал, Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар амран явахдаа ийнхүү оргилд гарсан байна.