НЭМГ: Үерийн голомтод ажиллагсад цусан суулга, гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: Үерийн урссан усанд гэмтэж арьс салст гэмтэх, урсаж яваа эд зүйлс дарагдах, тогонд цохиулах, үерт өртсөн айл өрхүүдийн ахмад настангуудад даралт ихсэх, гэр болон эд хөрөнгөө үерт алдсан нэрвэгсдэд гамшгийн стресс үүссэн.
Дайчлагдсан ажиллагсдад: Үерийн усанд зөөгдөж ирсэн лаг шавар хог цэвэрлэх ажиллагаанд оролцсон цэргүүдэд халуурах, гүйлгэж суулгах, цус залхагтай хүндрэх болон Голомтод ажиллагсдад: Зүрх дэлсэх, толгой эргэх, харшил хөдлөх зовиур илэрсэн. Гэдэсний халдварт өвчний тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 128 тохиолдлоор өссөн. Цусан суулга, хоолны хордлого, халдварын гаралтай гастроэнтеритийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Үерт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгааг зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэх (Хоол хүнсний эрүүл ахуйг сахих, гар угаах дадал, орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт), үерт өртсөн тохиолдолд хандах байгууллага, дуудлага өгөх утасны дугаарыг олон нийтэд сурталчлах, үерийн дараа эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримтлах, халдваргүйжүүлэлт хийхэд оролцох мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, хэвшүүлэх шаардлагатай гэв.