20 гаруй мянган  сурагчдын ширээ, сандлыг шинэчиллээ

0

Орхон аймаг орон нутгийн төсвийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулиудынхаа ширээ, сандлыг шинэчиллээ. Тодруулбал, төрийн өмчийн 17 ерөнхий боловсролын сургуулийн  282 танхимын 5072 ширээ, 10144 ширхэг сандлыг шинэчилсэн.  Ингэснээр нийт сурагчдын 92 хувь буюу 22018 сурагч стандартад нийцсэн шинэ ширээ сандалтай хичээлийн шинэ жилээ эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. 

Өнөөдрийн байдлаар ширээ сандлыг сургуулиудын анги танхимуудад хуваарилж, угсрах ажлыг гүйцэтгэж байгаа юм.
2023-2024 оны хичээлийн жилд боловсролын салбартаа хийж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг нь энэхүү ширээ сандлын шинэчлэл билээ. 

Мэдээллийн төв 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *