Усны газрын даргаар З.Батбаярыг томилжээ
Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргаар З.Батбаярыг томилох шийдвэрийг Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гаргасан байна. З.Батбаяр нь Усны газрын орлогч даргаар олон жил ажилласан билээ. Мөн Монгол Улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан юм. З.Батбаяр нь Унгар улсад Монгол улсыг төлөөлөн сууж байхдаа Биокомпинатын үйлдвэрийн шинэчлэлийн төсөл, Унгарт тэтгэлэгээр суралцах оюутан залуусыг асуудал зэргийг шинэ шатанд гаргаж, хоёр улсын харилцаанд томоохон үүрэг хүлээж ажиллаж байсан юм.