НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа

0

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа манай улсад ажиллах бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад бүр мөсөн нутаг буцах болсон тул өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Ноён Винод Ахужагийн Монголд ажилласан зургаан жилийн хугацаанд НҮБ-ын ХХААБ-тай хамтын ажиллагаа илүү гүнзгийрэн хөгжиж, манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын өөрчлөлт шинэчлэл, Тогтвортой хөгжлийг хангахад түлхэц болохуйц томоохон төсөл, хамтын ажиллагааг эхлүүлсэн.
Монгол Улсын Засгийн газраас Хөдөөгийн хөгжилд онцгой ач холбогдол өгч, энэ салбарын 240 гаруй мянган айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тогтвортой орлоготой байх боломжийг бүрдүүлэхээр “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байгаа.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аливаа эрсдэлээс сэргийлэх, урьдчилан мэдээлэх системийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, Эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэхэд цаашид ч НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлэх ажил их бий.

Хэдийгээр ноён Винод Ахужа нутаг буцаж байгаа ч бидний боловсруулсан Стандартад суурилсан Гамшгийн эрсдэлийн стратеги болон Монгол Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах системийг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, туршлагаа бидэнтэй харамгүй хуваалцаж ажиллахаа илэрхийллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *