Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо

0

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Баянмонголын нүхэн гарц үерийн үед усаар дүүрч, зарим иргэд эд хөрөнгөөрөө хохирсон асуудал гарсан. Ус соруулах насос цахилгааны гэмтлийн улмаас ажиллахаа больж, нүхэн гарц усаар дүүрэхэд хүрсэн байна. Тухайн нүхэн гарцын насосны тэжээлийг Их наяд худалдааны төвөөс авдаг байсан. Гэвч тухайн үед цахилгааны тэжээлд гэмтэл үүсэж, усаа татаж чадахгүй байдалд хүрсэн. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга М.Пүрэвжав, 36 дугаар хорооны Засаг дарга Г.Мядагцэцэг болон Геодези усны барилга байгууламжийн газар болон холбогдох мэргэжлийн албан хаагчид газар дээр нь ажиллалаа. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үүднээс яаралтай арга хэмжээ авч ажиллахаар болсон юм.

Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн Эко, тохижилт үйлчилгээний газраас тухайн байршилд цэвэрлэгээ хийх юм. Үүний дараа цахилгааны гэмтлийг засварлах, цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Шунхлай шатахуун түгээх газраас нэмэлт тэжээл авах, хоёр насос ажиллуулах, Геодези, усны барилга байгууламжийн газар лаг шаврыг цэвэрлэх ажлыг хийхээр боллоо.

Энэ ажлыг яаралтай зохион байгуулж ажиллахыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга М.Пүрэвжавт үүрэг болголоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *