Уруйн үерээс сэрэмжлүүлж байна

0

Өнөөдөр Улз гол Эрээнцав сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см нэмэгдээд байна.

Орхон гол /Сүхбаатар/, Сэлэнгэ мөрөн /Зүүнбүрэн/, Хараа гол /Дархан хот/, Үүр гол /Цагаан-Үүр, /Балж, Онон гол /Дадал/, Хэрлэн гол /Мөнгөнморьт /, Улз гол /Чулуунхороот/, Ерөө гол /Ерөө/, Хөгшин-Орхон /Хархорин/ орчимд үерийн түвшинг 10-60 см давжээ. Маргааш Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Тухайн хугацаанд орсон хур борооны хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжүүлж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *