Хөрөнгө оруулалтын хууль гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ялгаатай үйлчилдгийг зогсооно

0
  • Монгол-Японы бизнес форум хоёр дахь удаа болов.
  • Форумыг Эдийн засаг хөгжлийн яам, МҮХАҮТ, Японд төгсөгчдийн нийгэмлэг хамтран өнөөдөр зохион байгууллаа.
  • МҮХАҮТ-д болсон форумд монгол, японы бизнес эрхлэгчид оролцон, илтгэл сонсож, хамтран ажиллах сонирхолтой ААН-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав.

Форумд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар оролцов. И.Батхүү “Засгийн газрын тухай хуульд Эдийн засаг хөгжлийн яам худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогыг төлөвлөх үүрэгтэй. Бид гадаад худалдааг хялбаршуулах, экспорт, импортыг дэмжих, экспортыг төрөлжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд гаднын хөрөнгө оруулалт дорвитой өссөнгүй. Мөн уул уурхайн салбарт л гаднын хөрөнгө оруулалт төвлөрсөн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ялгаатай үйлчлэхийг зогсоох талаар тусгасан. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчдөг, луйварддаг, залилдаг. Ингээд шүүхэд маргааныг шийдэхээр удаан хугацаа шаарддаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд олон улсын арбитрын шүүхээр гомдлоо шийдүүлэх боломжийг гаднын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй олгодог болно. Бид энэ хууль батлагдахыг хүлээлгүй, гомдлыг шуурхай шийдэхэд анхаарч байна.

Гомдол хүлээн авсан байгууллагууд ямар түвшинд яаж шийдвэрлэв, эс үйлдэл гаргасан уу зэрэгт хяналт тавин, Засгийн газарт тухай бүрд нь танилцуулж байна. Ерөнхий сайд гадаад улсуудад хийсэн айлчлалынхаа үеэр гаднын хөрөнгө оруулагчидтай байнга уулздаг. Сүүлийн саруудад болсон форумуудад хөрөнгө оруулагчид олноороо оролцож, шинэ хуулийн төслийн талаар биднээс мэдээлэл авч байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *