Шарын гол руу сэлэхээр орсон иргэнг эрэн хайж байна

0

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Шарын дэрсний гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км, сумын төв/-т “Шар”-ын голд 3 хүн сэлэхээр ороод 1 хүн нь гарч ирээгүй тухай дуудлагыг Онцгой байдлын газар 08.23-ны өдрийн 14:28 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн М /47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг “Шарын дэрсний гүүр” гэдэг газраас “Орхон голын салаа” гэдэг газар хүртэл завиар, голын эрэг дагуу морьтой болон явганаар 36 км-т 15:45 цагаас 20:00 цаг хүртэл зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагааг 08.24-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *