Зорчигч тээврийн “Драгон” төвийг Толгойт руу нүүлгэлээ

0

Энэ сарын 21-нд нүүлгэлтийн ажлыг эхлүүлэхээр товлоод байсан Зорчигч тээврийн “Драгон” төвийг өчигдрөөс /2023.08.24/ нүүлгэж эхэлжээ. АТҮТ-ийн мэргэжилтнүүд удирдан “Драгон” төвийг Толгойтод байрлах “Номин Реалтор” ХХК-ийн агуулахын талбай руу нүүлгэж байна. Орон нутгийн зорчигч тээврийн автобусууд өнөөдрөөс эхлэн шинэ талбайгаас зорчих юм байна. Зорчигч тээврийн “Драгон” төв нь орон нутгийн 54 чиглэлд 58 ААН-ийн 700 гаруй автобусаар үйлчилгээ үзүүлж, жилд 1,5 сая орчим зорчигч тээвэрлэдэг юм байна. Зорчигч тээврийн төвийг нүүлгэснээр нийтийн зориулалттайталбай өмнөхөөсөө тав дахин, үйлчилгээний заал, хүлээлгийн танхим хоёр дахин томрох юм байна. 

Харин өнөөдрийг хүртэл ажилласан “Драгон Холдинг” төвийн дэргэд өнгөрөгч тавдугаар сараас шинэр барилга барьж эхэлснээс болж зогсоол хүрэлцээгүй, тээвэрлэлтийн аюулгүй байдалд алдагдахад хүрсэн байна. Хот хоорондын тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Ёндонжамц энэ талаар “Авто вокзалыг нүүлгэхийг эсэргүүцэхгүй. Гэхдээ “Номин реалтор”-ын агуулах руу нүүлгэж байгаа нь буруу. Зорчигч тээврийн үйлчилгээг стандартын дагуу явуулах боломжгүй, иргэд, үйлчлүүлэгчдийг хохироох эрсдэлтэй” гэсэн байна.   

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *