ЦЕГ: 10-13 насны хоёр охиныг дагаж, авч явахыг завдсан гэх эрэгтэйг эрэн сурвалжилж байна

0
20230825_181321

Энэ сарын 22-ны өдөр нэгэн иргэн цахим хуудаснаа “10-13 насны хоёр охиныг нэг эрэгтэй хулгайлахыг завдсан” гэх мэдээллийг нийтэлсэн. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс “Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 08 дугаар сарын 22-ны 19 цаг 30 минутад “БЗД 4 хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий хотхонд байрлах дэлгүүрийн гадаа манай 10 настай 13 настай 2 эмэгтэй хүүхдийн араас эрэгтэй хүн дагаад та 2 дэлгүүрээс юм хулгайлсан байна гээд авч явах гэсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, тухайн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *