Ромын папын айлчлалтай холбогдуулж, АН-ын ҮБХ-ны хурлыг Төрийн ордонд хийлгэх боломжгүй гэжээ

0

Маргааш /2023.08.28/ Ардчилсан нам /АН/-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж, тус намын тэргүүн дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа сонгоно. Харин маргааш болох ҮБХ-ны хурлыг Төрийн ордонд хийхээр төлөвлөж байсан ч цуцалж, Корпрейт зочид буудлын хурлын танхимд болохоор болсон байна. 

Учир нь ирэх долоо хоногийн Баасан гараг /2023.09.01/-т Ромын пап лам Франциск Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Иймд түүний айлчлалын бэлтгэл ажилтай холбогдуулж АН-ын ҮБХ-ны хурлыг Төрийн ордонд хийлгэх боломжгүй гэж Төрийн хамгаалалтын газраас мэдэгдсэн бололтой. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *