Алба хаагч О.Цэлмэг: Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалт хийж байгаа нь үнэн.
Булган аймгийн Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан Булган аймгийн Цагдаагийн газрын дарга нар цалингийн тодорхой хувийг хасдаг, түүнийг дараа мэдэгддэг болон бусад асуудлуудыг дэлгэсэн байдаг. Тэгвэл тэрбээр Булган аймгийн цагдаагийн газрын дарга нарт дараах зүйлийг хаяглажээ.
Тодруулбал:
БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЭРХЭМ ХҮНДТЭЙ ДАРГА НАРТ ХАЯГЛАВ
“Миний бие цагдаагийн ахмад цолтой Улаанбаатар хотоос Булганы цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ирээд 11 сар болж байгаа талаар өмнөх постондоо дурьдаж байсан нь саяхан.
Энэ байгууллага нь шудрагаар үгээ хэлсэн хүнд халтай, адлах дуртай, хавчиж шахах тал дээр маш сайн гэхүүдээ. Булган нутаг бол дэндүү сайхан байгальтай газар гэдгийг мэдэж авсан боловч Цагдаагийн газрын дарга нар болох газрын даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар, дэд дарга дэд хурандаа Б.Баттулга, Захиргааны тасгийн дарга, дэд хурандаа Б.Өнөрбат, Замын тасгийн дарга, дэд хурандаа Д.Мягмаржав нар та бүхэн хүн чанартай, хүнлэг, шудрага байх хэрэгтэй шүү. Шудрага Үг хэлсэн алба хаагчийг гадуурхаж, пальдиганаж тал зассан алба хаагчийг сайн гэж дүгнэдэг асуудлаа одоо орхих хэрэгтэй гэж хэлье.
Цагдаагийн байгууллагад судалгаагаар нийт 10,000 /мянга/ гаран албан хаагч ажилладаг ба хүнийг ойлгодог сайн даргатай, сайн хамт олонтой газрууд ч зөндөө байдаг гэдгийг дурьдмаар байна шүү. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба гэх мэт.
Булганы цагдаа яачихсан газар вэ. Үнэхээр ойлгохгүй юм, мөрөөрөө ажлаа хийгээд явахаар ад үзнэ, цалин хасна. Асуухаар ямар ч үндэслэлгүй хасдаг. Жишээ нь эхний хагас жилийн байдлаар цалин хассан үндэслэл нь тасгийн ажил унасан, гэмт хэргийн илрүүлэлт багассан гэсэн үндэслэлээр хассан байдаг.
Өмнө өөр газруудаар ажиллахад яг ийм бүдүүлэг асуудалтай тулгарч үзсэнгүй дээ.
Зарим хүмүүс намайг чи ингэж хэл ам хийх хэрэг байна уу, усыг нь уувал ёсыг нь дагах хэрэгтэй гэж хэлэх юм. Энэ бол маш буруу гэж хэлмээр байна, учир нь ийм бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүний эрхийн мэдрэмжгүй, ажилтан алба хаагчийнхаа аж амьдралыг тоодоггүй, хөсөр хаядаг Булганы Цагдаагийн эрхэм хүндтэй мундаг дарга нартай хэзээ ч эвлэрэхгүй шүү гэдгийг энд зориуд тэмдэглэе.
За тэгээд миний 2023.08.16-ны өдөр Булган цагдаагийн газрын хууль бус асуудалтай холбоотой нийтлэлийн дагуу албаны шалгалтыг ЦЕГ-с хийж байгаа болохоор хэсэг хугацаанд тайвширч орхисон юм.
Булганы цагдаа намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалт хийж байгаа нь бол үнэн. Энэ дундаас Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Батдорж нь над дээр албаны автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан, сошилд мэдээлэл оруулсан гэсэн 2 шалгалтыг явуулж байгаа.
Намайг ээлжийн амралт авах үед гар дээрээс зөрчлийн хэргийг шилжүүлж аваагүй болохоор УБ хот руу явж ажиллагаа хийгээд ирэхэд хувийн зорилгоор автомашин ашигласан гэж үзээд байгаа нь маш өрөвдөлтэй юм даа. Энэ асуудлыг нөгөө л дэд даргаар ажиллаж байсан дэд хурандаа Б.Баттулга хор хутгаж зохион байгуулсан. Гэтэл албаны шалгалт хийж байгаа дэд хурандаа Ж.Батдорж нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Сайхан сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээдтэй хамсаатан байж болзошгүй мөн хулгайлагдсан малыг тээвэрлэсэн автомашины жолоочийг хаацайлж өмөөрсөн гэх асуудал Булган даяараа яригдаж байгаа. Энэ асуудлыг Сайхан сумын иргэд, Булганы цагдаагийн алба хаагч нар бүгд л мэдэж байгаа шүү дээ. Гэмт хэрэгт холбогдсон дарга хүн албаны шалгалт явуулаад Төрд ажиллах нь зөв үү гэдэг асуудал яригдах нь зүйтэй гэж үзэж бн.
Тэгээд 2023.07.05-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Ж.Амарсанаа дээр шалгагдаж буй 20230330000024 дугаартай надад холбогдуулсан албаны шалгалтын явцад,
2023.07.31-ний өдөр Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дэд хурандаа Батчулууны Баттулга гэдэг хүн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн 99100157 дугаарын утасны орсон гарсан ярианы түүхийг авахаар албан тоот боловсруулж, Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор С.Алтайгаар зөвшөөрүүлж Мобикомд хүргүүлсэн байна.
Тэгээд миний ярианы биллийг Хошууч Ж.Амарсанаа гэх албан тушаалтан ямар хүнтэй, ямар зорилгоор хэдэн минут ярьсан гэдгийг шалгаж эхлээд Рашаант сумын цагдаагийн тасгийн дарга, ахмад Ж.Бээжин, Хангал сумын тасгийн дарга, ахмад н.Батцэнгэл нарыг дуудаж миний гар утасны дугаартай ямар зорилгоор яах гэж ярьсан талаар тайлбар бичүүлж авсан байна гэдгийг би өнөөдөр олж мэдлээ.
За нэгдүгээрт албаны шалгалт гэдэг нь цар хүрээтэй, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, код-д заасны дагуу л явагдах ёстой ажиллагаа гэсэн үг. Хоёрдугаарт албаны шалгалтаар миний гар утасны дугаарын орсон гарсан түүхийг прокурор зөвшөөрч байгаа нь их сонин байна. Энэ хүмүүс чинь хууль хэрэг