Skip to content

mnews.mn

Мэргэжлийн тэнцвэрт мэдээллийн вэб сайт

Primary Menu

mnews.mn

  • Нүүр хуудас
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Баримт
  • Орон нутаг
  • Спорт
  • Home
  • ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭХЭД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР 10 БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД МЭДЭГДЭЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЛЭЭ
  • Баримт

ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭХЭД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР 10 БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД МЭДЭГДЭЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

mnews2 August 29, 2023 0
20230822_105409

Прокурорын байгууллага 2023 оны 8 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 414 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 3 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 10 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн сурагчид сургуулийн хашаан дотор хоорондоо маргалдан, бие биедээ халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх асуудалд сурагчдад чиглэсэн эерэг нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулах, хууль тогтоомжийн талаар мэдээ, мэдээлэл өгөх зэрэг ажлыг хийлгүүлэхээр сургуулийн захиргаанд;

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Хонгор сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалгаад сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой төлөвлөх, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, согтуурахтай тэмцэх тухай болон хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авхуулахаар тус тус прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

About Author

mnews2

See author's posts

Post Navigation

Previous РОМЫН ПАПЫН МОНГОЛД ИЛГЭЭСЭН ЭЛЧ НАР
Next Алба хаагч О.Цэлмэг: Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалт хийж байгаа нь үнэн.

More Stories

kqfX8qdlWAD3OMFqOv2U
  • Баримт

ШИЛЭН ДАНС: Гадаадад суугаа Элчин сайдын яамныхан татвар төлөгчдийн мөнгөөр ингэж тансагладаг

mnews2 May 29, 2025 0
tr
  • Баримт

АТГ-т шалгагдаж байгаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч асан А.Энхзул тус бүсэд 16 аж ахуйн нэгжид газар олгожээ

mnews2 May 19, 2025 0
b5fcc2a85e274a3f80b90728ccdbfb00
  • Баримт

ШИЛЭН ДАНС: Засгийн газрын Авто бааз сарын дотор автомашин, гараашийн түрээсээр 316 сая төгрөг олжээ

mnews2 May 8, 2025 0

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Архив

оюу
  • Улс төр

Иргэд Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байгаа гэдэг нь худлаа шүү

mnews2 May 30, 2025 0
02120210-810x500
  • Улс төр

Хүүхдийн хөгжлийг дэмжих анхдагч хуулийн төсөл боловсруулжээ

mnews2 May 30, 2025 0
502410180_1014555320853740_5865552615110980173_n
  • Нийгэм

Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ

mnews2 May 30, 2025 0
доржханд99
  • Улс төр

“Асуудал хуулийн байгууллагаар нотлогдвол Ерөнхий сайдаас хариуцлага нэхнэ“

mnews2 May 30, 2025 0
Сайханбилэг Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье!
  • Улс төр

Ч.Сайханбилэгийг Их Британийн шүүх дуудах уу

mnews2 May 30, 2025 0
Мэргэжлийн тэнцвэрт мэдээллийн вэб сайт | newslive4.mn@gmail.com | CoverNews by AF themes.

Notifications