“ЭРДМИЙН БАЯР”-ААР ШИНЭ СУРАГЧДАД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ
“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Нийгмийн эрүүл мэндийн албанаас хамтран “Эрдмийн баяр” өдөрлөгийг зохион байгууллаа.
2016 оноос хойш долоо дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй тус өдөрлөгөөр ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх үүднээс ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулсан юм.
“Эрдмийн баяр” өдөрлөгийн үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэн хандив өргөж, хүүхэд багачуудын сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжиж, бодитой хувь нэмрээ оруулан хамтарч ажилласан “УЛААНБААТАР ПРИНТ ХХК”, “NB SHOP”, “ЛАНТУУН ДОХИО” ТББ, ГССҮТ-ийн ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО-нд талархал илэрхийлье.