Найман зуун мянга гаруй иргэн гадаадад зорчжээ
Монгол Улсын 833 (давхардсан тоогоор) мянган иргэн энэ оны эхний хагас жилд гадаадад зорчсоноос 553.6 (66.5 хувь) мянга нь аялал жуулчлалын зорилгоор явсан нь өмнөх оны мөн үеийнхээс 410.2 мянга буюу 3.9 дахин өслөө.
Харин 279.3 (33.5 хувь) мянга нь ажиллах, суралцах, байнга оршин суух зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 205.6 мянгаар буюу 3.8 дахин өссөийг ҮСХ мэдээлэв.
Гадаадад зорчсон манай улсын иргэдийн 567.8 (68.2 хувь) мянга нь эрэгтэй, 265.2 (31.8 хувь) мянга нь эмэгтэй, 49.1 мянга нь (5.9 хувь) хүүхэд. Тэдний 797.8 мянга нь (95.8 хувь) 30 хүртэл, 10.7 мянга нь (1.3 хувь) 30-аас 90 хүртэл хоног, 24.5 мянга нь (2.9 хувь) 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар явжээ.