Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн концерт” -ыг бүжиг дэглээч Д.Баярбаатар найруулна

0
24323d91c3054801e8ca13176df7557b

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн
мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах
хорооны ээлжит хуралдаанаас “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулах найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатарыг сонгож, баталжээ.
“Хүндэтгэлийн концерт”-ыг “Алтан соёмбын аялгуут эгшиглэн” нэрээр монгол түмний гайхамшигт өв
соёл, бахархал омогшил, нүүдэлчдийн оюуны сэтгэлгээг харуулсан дуу, хөгжим, бүжгийг нэгэн дор
өвөрмөц онцлог бүхий шинэ техник технологийн дэвшилд тулгуурлан, уламжлал шинэчлэлийг
хослуулан толилуулах юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *