НОХОЙД ХАЗУУЛСАН ЭМЭГТЭЙД ТУСЛААГҮЙ ГЭХ ЖОЛООЧ: Би уг нь хашхирч, дуут дохиогоо дарсан
Өмнөговь аймагт нэг эмэгтэй 4-5 нохойнд хазуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тухайн дүрс бичлэгт нохойнд хазуулж буй эмэгтэйн хажуугаар 31-32 УНЧ улсын дугаартай автомашины жолооч тоохгүй өнгөрсөн гэх шүүмж гарсан. Тухайн үед юу болсон талаар 31-32 УНЧ автомашины жолоочоос тодрууллаа.
Тэрбээр “Тухайн үед би нохой хөөх гэж машиныхаа дуут дохиог дарж, хашхирсан. Тэгэхэд дэлгүүрээс хүмүүс гарч ирээд түүнд туслахаар нь яваад өгчихсөн юм. Тухайн бичлэг ямар ч дуугүй байсан учраас намайг туслах гэж хичээсэн гэдгийг хүмүүс мэдээгүй байгаа учраас шүүмжилж байна. Цагдаагийн газраас тухайн үед юу болсон талаар мэдүүлэг өгөөрэй гэсэн. Би өөрийнхөө чадах хэмжээнд иргэнийхээ үүргийг гүйцэтгэсэн гэж бодож байна. Хэрвээ намайг буруутай гэж үзвэл хуулийн хариуцлага хүлээнэ” гэлээ.