ИХ-УУЛ СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА О.УДВАЛ: СОЛОНГОТЫН ДАВААГ ОРОН НУТГИЙН САНГИЙН 20 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАСВАРЛАНА

0

Завхан аймгийн Их-Уул ЗДТГ-аас Солонготын давааны овоог засварлахаар болжээ. Тодруулбал, Их-Уул сумын Цэцүүх багт байрлах Солонготын давааны овоог сэргээх, засах, тохижилтын ажлыг хийхээр болсон байна. Ингэхдээ тус сумын ЗДТГ-ынхан иргэн М.Энхболд гэх хүнтэй гэрээ байгуулж, орон нутгийн төсвийн 20 сая төгрөгөөр засварлаж, сэргээхээр болжээ.

Байгуулсан гэрээний хугацаагаар бол ажил өнгөрсөн наймдугаар сарын 21-нд эхэлж, гурав хоногийн дараа буюу есдүгээр сарын 10-нд дуусах аж. Энэ талаар Завхан аймгийн Их-Уул сумын ЗДТГ-ын дарга О.Удвалаас тодрууллаа. Тэрбээр “Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр Солонготын давааг сэргээх, засварлах ажлыг хийж байгаа. Одоогийн байдлаар сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөөгүй байна. Энэ ажилд сумын иргэд бүлэг байгуулж хамтран ажиллаж байгаа. Засвараа хэрхэн хийх нь тодорхойгүй байгаа” гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *