Ц.ЖАДАМБАА: МАН-ынхан биднийг 15 толгойтой атгаалжин хар мангас шиг бодож байгаа

0

Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр АН-ын  дэд дарга Ц.Жадамбаа мэдээлэл өглөө.

            Тэрбээр “Өнгөрсөн ҮБХ-ны хурлын шийдвэр АН-ын 33 жил түүхэнд байгаагүй шийдвэр болсон. Үүнийг нийгэмд олон янзаар авч үзэж байгаа. Магадгүй МАН-ын хувьд бид 15 толгойтой атгаалжин хар мангас шиг  харагдаж байгаа байх. Гэхдээ үнэн хэрэгтэй өнгөрсөн гурван жилийн турш нэгдсэн том АН болгож хөгжүүлэх гэж  дотооддоо маш их цаг зарцуулсан.  Ирэх  жилийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангахын тулд өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр зохион байгуулалтай хийх шаардлагатай байсан учир энэ бүтцийг гаргаж ирсэн байх” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *