Д.Кёкүшюзанбатбаяр, дуучин Т.Баясгалан нар “гэр бүлээ цуцлуулж, эд хөрөнгийн маргаанаа шийдүүлэх”-ээр Иргэний хэргийн шүүхэд ханджээ

0

Японы мэргэжлийн сүмод зодоглож, дараа нь монголдоо ирээд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Д.Кёкүшюзанбатбаяр болон түүний эхнэр МУГЖ дуучин Т.Баясгалан нарт холбогдох “иргэний хэрэг” Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. 

Тодруулбал, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ дуучин Т.Баясгалан нар нь “гэр бүлээ салгаж” байгаа тул гэр бүлийн баталгаагаа цуцлуулах, эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхээр иргэний хэргийг шүүхэд хандсан байна. Тус хэрэг өнгөрсөн долдугаар сар /2023.07/-д Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн жуучлахаар оржээ.

Гэвч маргаан үүсгэж байгаа талууд буюу Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нар нь эвлэрэх боломжгүй хэмээж улмаар тус шүүхээс хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.

Эх сурвалжийн хэлж буйгаар өнгөрсөн тавдугаар сар /2023.05/-д Д.Кёкүшюзанбатбаяр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэсэн үндэслэлээр 10 цагийн албадан сургалт, 15 хоногийн баривчилгаа, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь дээрх асуудалтай холбоотой байсан аж. Харин МУГЖ дуучин Т.Баясгалангийн тухайд тэрбээр УИХ-ын гишүүн асан, МУГЖ дуучин С.Жавхлантай хамт амьдарч байгаа гэх мэдээлэл байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *