О.Цэлмэгийн утасны дуудлагыг шалгахыг зөвшөөрсөн прокурор С.Алтайг тушаал бууруулан шилжүүлжээ

0

Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч О.Цэлмэг Булган аймгийн цагдаагийн газар алба хаагчдынхаа цалинг үндэслэлгүй хассан, суутгасан мөн өөрийнх нь утасны орох, гарах ярианы түүхийг албан тоот боловсруулж авсан зэрэг асуудлыг илчилж, шүгэл үлээсэн. Нийтэд ил болгосон асуудлаар ЦЕГ-аас ажлын хэсэг гаргаж, Булган аймгийн цагдаагийн газар ажилласан.

Тэгвэл ажлын хэсэг О.Цэлмэгийн нийтэлсэн мэдээллийн хүрээнд ажиллаж,

Булган аймгийн прокурорын газрын орлогч прокурор С.Алтайг тушаал бууруулж, Улаанбаатар хотын … дүүргийн хяналтын прокуророор ажиллуулахаар болжээ. С.Алтай өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэж өгөөд шилжсэн байна.

Мөн тухайн алба хаагчийн утасны ярианы түүхийг албан тоот боловсруулж авсан гэх асуудлыг АТГ шалгаж буй гэх мэдээлэл байгаа юм.

Ямартай ч О.Цэлмэгийн мобикомын дугаарын орсон, гарсан ярианы түүхийг гаргуулж авах албан бичгийг Булган аймгийн Мөрдөн байцаах тасгийн дарга хошууч Ж.Амарсанаа боловсруулж, тус газрын орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дэд хурандаа Б.Баттулга баталж, аймгийн прокурорын газрын орлогч прокурор С.Алтай зөвшөөрсөн аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *