Богино эргэлтийн 12 автобус өнөөдрөөс нэмэлтээр үйлчилнэ
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Ч:1 /5 шар-Офицеруудын ордон/ чиглэлд дундын буудлуудаас эх авах ажлыг өнөөдөр өглөөнөөс буюу есдүгээр сарын 8-ны эхлэн нэвтрүүллээ.
Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах чиглэлийн тээврийн хэрэгслийн 40 зогсоолоос их багтаамжийн 37 автобусыг өглөөний 06:20 цагт нэгэн зэрэг үйлчилгээнд гаргаж, хөдөлгөөний дундаж хурд болон автобусны хүртээмжийг нэмэгдүүлэв.