Бүх гандан, хийдэд хэлмэгдэгсдийн төлөө ном хурж байна

0

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх энэ өдрийг тохиолдуулан төрийн өндөрлөгүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөхөөс гадна бурхан шашны төлөөлөл сүм, хийдүүдэд  бүтэн өдрийн уншлагыг зохион байгуулахаар болсон.

Гандантэгчэнлин хийдээс “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөн халуун амь, нэгэн амьдарлаараа хохирсон бүхнийг дурсах есдүгээр сарын 10-ны өдрийг тохиолдуулан “Хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэх” нэг өдрийн хөтөлбөрт арга хэмжээнд иргэд сүсэгтэн бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна” гэв.

Эргэн сануулахад, Монголын бурхан шашны эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаад, лам хуврагууд, алтан ургийн ноёд түшмэдүүдийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазалсан байдаг.

УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.

УИХ-аас 1998 онд  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгож байв. Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31,604 хүнд холбогдох 10,226  хэргийг цагаатгажээ. Бүрэн бус мэдээгээр Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг.

Хэлмэгдэгсэдийн-хөшөөнд-цэцэг-өргөлөө-12

Хэлмэгдэгсэдийн-хөшөөнд-цэцэг-өргөлөө-40

Хэлмэгдэгсэдийн-хөшөөнд-цэцэг-өргөлөө-52

Хэлмэгдэгсэдийн-хөшөөнд-цэцэг-өргөлөө-52

ХЭЛМЭГСДИЙН ӨДӨР 2023

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *