Тайлбарлагч С.Шижирбат: Монгол Улс 2024 оны олимпт цагаан туган дор орж, дэлхийн булай болох уу
Өнгөрсөн наймдугаар сард Вада буюу Олон улсын допингийн эсрэг агентлагийн 2 төлөөлөгч ирж, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг удаа дараалан зөрчил гаргасан, стандарт дагаж мөрдөөгүй, дүрэм биелүүлэхгүй байгаа асуудлаар анхааруулга сануулга өгч,тус 2 төлөөлөгчийн дүгнэлтийг Вадагийн удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах нэг сарын хугацаа өгсөн нь 9 сарын 22-ноор дуусах нь.
Алдаануудаа засахгүй бол 2024 оны Парисын олимпт Монгол Улс өөрийн нэр дээр орж чадахгүй. Монголын төрийн далбаа олимпийн үеэр олимпийн тосгоноос эхлээд хаана нь ч харагдахгүй буюу Монгол тамирчин медаль авбал төрийн далбаа мандахгүй, алт авбал төрийн дуулал эгшиглэхгүй дэлхийн булай болох нөхцөл байдал үүсч мэдхээр болжээ.
Хэний үед ийм юм болов гэвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг нарын үед Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийнхөө нэр дээр олимпт орж чадаагүй гэж түүхэнд хараар үлдэх нь.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Бат-Эрдэнэ, Б.Баттүшиг нарт үүрэг өгч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэ гэсэн юу хүлээгээд хугацаа алдаад байна вэ.
Вадагийн 2 төлөөлөгч ирэхэд сэтгүүлчидтэй уулзуулахгүй гээд нууцлах аядаад явуулсан.
Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг Ж.Хатанбаатар 13 жил толгойлж үр хүүхдүүдтэйгээ гэр бүлийн байгууллага болгосон.
Үндэсний бөхийн олон жилийн допингийн асуудал ингэж л гай болж байнадаа.
Монголын үндэсний олимпийн хороо өөрөө дэлхийн допингийн эсрэг дүрмийн 23.1-т зааснаар дүрэмд гарын үсэг зурагч.
Мөн уг дүрмийн 20.4.18 д арга хэмжээ авах бүрэн эрх нь бий.
Уг дүрэмд зааснаар засагтайгаа хамтраад одоогийн Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагад итгэл үзүүлэхгүй байх тухай бичиг Вадад хурдан өгөх ёстой.
Засгийн газар хүлээгээд байдаг Б.Баттүшиг яаачваа.
2024 оны 1 сарын 1-нээс Монгол Улсын эрхийг хасах магадлалтай.
Хасчихвал эргээд сэргээх гэж бөөн юм болно шүү, хугацаа алдана