ICU эмнэлэг: Эмчилгээний саам аваад явж байхад диалезийн өвчтөний бие муудаад Зайсан явсан
Нийгмийн сүлжээнд Түргэн тусламжийн тэрэг айраг зөөгөөд явж байна гэх иргэний нийтлэл олны анхаарлыг татсан.
Тэгвэл уг машин нь ICU эмнэлгийн түргэн тусламжийн тэрэг бөгөөд тухайн өдөр эмчилгээнд хэрэглэдэг саамаа аваад явж, байжээ. Тэр үеэр нь тус эмнэлэгт диалезийн аппаратад ордог өвчтөний бие гэнэт муудсан учир давхар тийш дуудлагад явсан. Өвчтөнөө аваад ар талаа онгойлгоод оруулах гэтэл хойно нь зогссон машин ухарч өгөхгүй, улмаар муудалцсан. Ойлголцолд хүрч чадаагүй тул тэр хавьд явж байсан иргэн саамыг нь буулгалцаж, өвчтөнөө хажуу талынхаа хаалгаар суулгасан.
ICU эмнэлэг ийм тайлбарыг өгч байгаа юм.
Тус эмнэлэгт өдөрт 60-70 хүн диалезийн эмчилгээнд ордог бөгөөд тухайн өвчтөн хуваарьт бус өдрөө өөр газар явж байгаад бие нь гэнэт муудсан, бид өвчтөнөө очиж авахаас өөр аргагүй гэж нэмж хэлсэн юм.