ТОДРУУЛГА: Цахилгаан бензин хосолсон машинд ногоон дэвсгэртэй дугаар өгдөггүй. Тухайн машин яаж дугаар авсныг мэдэхгүй
“00 03 УНЦ” улсын дугаартай буюу ногоон дугаартай цахилгаан “Chongqing” маркийн машин бензин аваад зогсож буй бичлэг сошиал орчинд цацагдаж олны шүүмжлэлийг дагуулж буй.
Тэгвэл энэ талаар ТЦА-аас тодруулахад ” Цахилгаан машины дугаартай холбоотой асуудлыг Авто тээврийн үндэсний төв хариуцдаг” гэв.
АТҮТ-өөс тодруулахад “Цахилгаан бензин хосолсон машинд “ногоон дэвсгэр” бүхий улсын дугаар өгдөггүй. Тухайн машин яагаад цахилгаан дугаар авсныг мэдэхгүй байна. Үүнийг бид шалгаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Тэгэхээр “00 03 УНЦ” улсын дугаартай машин ногоон дугаар зүүх “эрхгүй” машин байжээ.
Ташрамд дурдахад, ногоон дэвсгэр бүхий улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/613 тоот захирамжийн дагуу нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлөхгүй, дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцох юм.