ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх бусдад зодуулж, гэмтжээ
Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн үед ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх энэ сарын 11-ний өдөр гэртээ байх үедээ бусдад зодуулсан байна. Түүнийг зүс таних хүн нь зодсон гэх мэдээлэл бий.
А.Гансүхийн хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн 55.111.034.150,045 төгрөгийн онц их хэмжээний хохирол улсад учруулсан буюу олноо “төмөр замын” гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдаж байсан ч ял шийтгэлгүй гарч ирсэн юм.
Үүний дараагаар тэрбээр өнгөрсөн жил /2022 он/ “Тусгаар тогтнол” хөдөлгөөний талбай дээрх жагсаал цуглааныг санхүүжүлсэн хэрэгт мөн буруутгагдан тагнуулын байгууллагаас шалгагдаж байсан ч мөн л ялгүй мултарсан түүхтэй. Харин жагсаал хийсэн залуус нь ял сонсож өдгөө хэрэг нь шүүхээр эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа юм.