Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хүртэл Голомтын Д.Баясгаланг хаацайлав

0

Голомтын Д.Баясгалан холбогдоогүй төсөл. Түүнд ашиггүй төрийн ажил байхгүй болоод буй талаар бид ойрын хугацаанд олонтоо дурдлаа.

Түүнд өгсөн. Тэрэнд ашигтай байхаар хийж буй ажил, тендер, төсөл гэхчлэн олон ч агуулга байн байн гарч ирэх болов. Уг нь тэр өмнө нь тодорхой хэдэн улс төрчдийн арын нууц санхүүжүүлэгч, хэдэн чанартай төслийг атгагч байсан бол өдгөө нийслэлээс ч дэмжлэг авч, Засгийн газар нь ч Голомтын Д.Баясгаланд ашигтай шийдвэрийг гаргах болжээ.

Үүний нэг нь нөгөөх Х.Нямбаатарын бэлэглэсэн нийслэлийн 300 тэрбумын бондын тусламжаар боссон анхны томоохон, хувийн, нүүрсний “Бөөрөлжүүт” цахилгаан станц. Тус станцын тарифыг дагуулж эрчим хүчний үнэ өртгийг нэмэх болсон байж болзошгүй гэх шуум.

Учир юу вэ гэвэл, саяхан эхний 150 мегаваттын блокоо ашиглалтад оруулсан “Бөөрөлжүүт”-ийн ЦС 1 кВт/цаг цахилгааныг эхний жил 7, хоёр дахь жилээс 8.9 центээр худалдахаар Эрчим хүчний хороотой үнэ тохирч, Нийслэл, Засгийн газартай гэрээлсэн явдал.

Иймд ашиглалтад орсон тус Бөөрөлжүүтийн цахилгааныг нийслэл дээрх үнээр худалдан авахаас өөр араггүй. Гэтэл нөгөө талд энэ нь төрийн бодлогын алдаанаас болж олон жил үнэ тарифаа нэмэлгүй алдагдалтай ажилласан гэх ДЦС-ын тарифаас 20-40 хувиар өндөр дүн.

Тиймээс л Засгийн газар заавал энэ онд эрчим хүчний тарифыг огцом нэмэхээр болсон байж магадгүй гэх өнцөг энд харагдана. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.


Гэтэл Нийслэл ч тэр, Засгийн газар ч тэр Бөөрөлжүүт ЦС-ын үнэ тарифын асуудал дээр нам чимээгүй. Харваас энэ нь хэн ч асуулт тавихуйц асуудал байтал эл агуулгыг хөндөж байгаа хүн алга. Зөвхөн эрчим хүчний нэмэгдлээ л ярьж иргэдийн эгдүүцлийг хүргэж, төөрөгдөл үүсгэсээр.

Тэгвэл энэ сарын 12-нд /2024.11.12/ 25 телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрөөс сэтгүүлч “Бөөрөлжүүт” ЦС-ын тарифын гэрээний талаар асуужээ.

Харин Л.Гантөмөр уг асуултад “Хэн ямар үнээр гэрээ хийснийг бодит байдал дээр Засгийн газар мэдэхгүй. Засгийн газар үнийн асуудалд шууд оролцохгүй. Эрчим хүчний зохицуулах хороо гэж байгаа. Энэ нөхдүүд асуудлыг өнөөдрийг хүртэл ингэж ужгируулсан” хэмээн хариулж асуудлыг Эрчим хүчний хороо руу бухаж, сэдэв хазайлган эрчим хүчний ужгирсан асуудал, тариф нэмэх шаардлагатай тал руу яриагаа чиглүүлжээ.

Хэдийгээр Эрчим хүчний хороо хуулийн дагуу тарифыг тогтооход оролцох эрхтэй байдаг ч хувийн хэвшлийн энэхүү гэрээ Засгийн газар болоод Нийслэлд мэдэгдэлгүй хийгдэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, тус гэрээ төрийн өмчийнх биш учир харин ч тооцоолуурын асуудал дээр Засгийн газар, Нийслэл тарифын үнэд шууд оролцохгүйгээр зөвлөх, тарифыг хэлэлцэх боломжтой. Гэвч цахилгаан станцаа барихаасаа өмнө хийсэн гэх тус гэрээг Засгийн газар мэдээгүй гэх.

Эндээс Засгийн газрын тэргүүн шадар сайд АН-ын дарга Л.Гантөмөр хүртэл Голомтын Д.Баясгаланг хаацайлдаг болов уу гэх хардлага төрөв.

Ингээд харахаар Засгийн газар, Нийслэлийн хэмжээнд Голомтын Д.Баясгалан хэдийнээ том гар болж, хүссэн төсөл, шаардлагатай шийдвэрээ гаргуулдаг хөшигний ардах зүгээр нэг мөнгөтэй нэгэн биш. Бүр эрх мэдэлтэй эрхэм болов уу гэх болгоомжлолыг төрүүлж байна.

Эх сурвалж:Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *