Монголын газрын ховор элементийн салбарт БНСУ 9 тэрбум воны дэмжлэг үзүүлнэ
Yonhap: Монгол Улс, БНСУ газрын ховор элементийн хорооны эхний уулзалтаа XI сард Монголд хийнэ
Монголд газрын ховор элемент боловсруулахад туслах технологиор хангах хүрээнд БНСУ 2027 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд есөн тэрбум вон буюу 6.9 сая ам.долларын хөгжлийн албан ёсны тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
Харин Монгол Улсын хувьд энэ төсөлд нэг тэрбум воны өртөг бүхий газар, байгууламжаар хангахаар болсон байна. Энэхүү хөтөлбөр нь Монголын газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж, баталгаажуулахад тусална гэж БНСУ-ын Хүнд үйлдвэрийн яам мэдэгдэлдээ дурджээ.
Хоёр талын газрын ховор элементийн хорооны уулзалт ирэх 11 дүгээр сард Монгол Улсад болохоор байгаа юм.
Монгол Улсын хувьд газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд аравдугаарт бичигддэг.